Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2026.09.24/ НҮБ-ын АДАПТ төслийн багтай хамтран зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хүн, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Үндэсний статистикийн хороо, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Тус хэлэлцүүлгээр “Зудын гамшгийн нөхцөлд малын хорогдлыг сумын түвшинд таамаглах арга зүй, аргачлал”, “Уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөгөөр үүсэх эмзэг малчин өрх, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааны арга зүй, аргачлал”-ыг судлаачдын багийн зүгээс танилцуулж, санал, зөвлөмж боловсруулах зорилго тавьж байгаа юм.

Монгол Улсад 1999-2002 онд тохиолдсон ган, зуд нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг, 2009-2010 онд тохиолдсон зуд нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг, харин 2023-2024 оны зудын гамшиг нийт газар нутгийн 90 гаруй хувийг хамарсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зун нь ган, өвөл нь зуд тохиолдох нөхцөл, давтамж нэмэгдэж байна.






2026/09/24
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/24
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо