
Огноо: 2026-09-28
Зээлийн дугаар ба нэр: 53039-001, Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төсөл
Гэрээний дугаар ба нэр: GD08: Бүсийн төвийн Онцгой байдлын газарт явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах
Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад Гамшгийн Зарлан Мэдээллийн Нэгдсэн Тогтолцоог Бэхжүүлэх Төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг гэрээг GD08: Бүсийн төвийн Онцгой байдлын газарт явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
Тендерийг 2026 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 9,500,000.00 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2026 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 10 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Байршил: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
Ажилтны нэр: Г.Эрхэмбаяр
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, өөрийн байр, 5-р давхрын 521 тоот
Утасны дугаар: 976 88111589
2026/09/24
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
2026/09/24
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.