Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Завхан аймгийн 1 суманд 14.4 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн 1 суманд 0,3 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 10 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.54 мм, Булган аймгийн 1 суманд 0.1 мм, Өвөрхангай аймгийн 15 суманд 17 мм, Архангай аймгийн 14 суманд 17 мм, Баянхонгор аймгийн 15 суманд 12 мм, Төв аймгийн 12 суманд 12 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөлийн хойд, Өмнөговийн зүүн, сумд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар бороо болон нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Гал түймэр:

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 2 гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 8х20 метрийн хэмжээтэй авто засварын газрын 6х6 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны 13:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймггийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 6 тн орчим өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.09.23-ны өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй талбайд задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги, Баянзүрх сумын Улсын тусгай хамгаалалттай газрынхан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 09.22-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 3 бүлэгт хуваагдан түймрийн өртөнг ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна. Урдьчилсан байдлаар байдлаар 80 орчим га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Тендерийн урилга

Бүсийн төвийн Онцгой байдлын газарт явуулын сургалтын 7 нэгж (тусгай зориулалтын автомашин, техник) байгуулахад шаардлагатай бараа нийлүүлэх, суурилуулах

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгаас хамгаалах дадлага сургуулийн цахим системээр штабын дадлага хийлээ

Дадлага сургуулиар шуурхай штабын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээлэл боловсруулах, дамжуулах, үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх, баримт бичиг, зураглал боловсруулах зэрэг бодит үйл ажиллагааг хэрэгжүүлж, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, бүсийн хэмжээнд харилцан уялдаа холбоог сайжруулсан юм.