Гамшгаас хамгаалах дадлага сургуулийн цахим системээр штабын дадлага хийлээ

A- A A+

Баруун бүс нь газар хөдлөлт, зуд, үер, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэлд өртөх эрсдэл өндөртэй, алслагдсан байршил, хүн амын суурьшил, дэд бүтцийн онцлогоос шалтгаалан гамшиг, ослын тохиолдох тоо, давтамж нэмэгдэж, эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Тиймээс тус аймагт зохион байгуулж байгаа “Увс-2026” гамшгийн үеийн хариу арга хэмжээний сургалт, дадлагын хүрээнд аймгийн бүх шатны удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албад болон Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн холбогдох байгууллагуудын удирдлагууд бодит цагийн байдалд суурилсан штабын удирдлагын дадлага хийлээ.

Дадлага сургуулиар шуурхай штабын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээлэл боловсруулах, дамжуулах, үүрэг гүйцэтгэлийг төлөвлөх, баримт бичиг, зураглал боловсруулах зэрэг бодит үйл ажиллагааг хэрэгжүүлж, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, бүсийн хэмжээнд харилцан уялдаа холбоог сайжруулсан юм.

Мөн гамшгаас хамгаалах дадлага сургуулийн цахим системийг ашиглан зохион байгуулснаараа онцлог бөгөөд тухайн өгөгдсөн нөхцөл байдлын хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн үр дүнг бодитоор харж, үнэлэх, дүгнэх боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ олон талын ач холбогдлыг бий болголоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо