Сонгон шалгаруулалтын урилга

A- A A+

“ОНЦГОЙ ХОТХОН” 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖЛЫГ ДУУСГАХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлж буй “Онцгой хотхон” 512 айлын орон төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төсөл нь 5 блок, 16 давхар, 512 айлын орон сууц бөгөөд барилга угсралтын ажил одоогоор 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

• Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх;

• Орон сууц болон ижил төстэй томоохон хэмжээний барилга угсралтын ажлын туршлагатай байх;

• Үлдэгдэл барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад оруулах туршлагатай байх;

• Шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чадамжтай байх;

• Барилга угсралтын ажилд шаардлагатай инженер, техникийн ажилтан, хүний нөөцөөр ханган ажиллах боломжтой байх.

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим шуудангийн хаяг болон утсаар холбогдож авна уу.
И-мэйл хаяг: b.nymka85@gmail.com, аyur110904@gmail.com

Холбоо барих утас: (ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын Барилга, техникийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Нямдорж, 88025340)
(ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын барилгын зураг төсөв, хяналт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Аюурзана, 8911-2534)

БҮРДҮҮЛЭН ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Компанийн танилцуулга, гэрчилгээ;

2. Барилгын тусгай зөвшөөрөл;

3. Ижил төстэй барилга угсралтын ажлын туршлагыг нотлох мэдээлэл;

4. Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын чадамжийг нотлох баримт бичиг, 2024, 2025 оны санхүүгийн тайлан,

Ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан байгууллагуудад төслийн ажлын нарийвчилсан даалгавар, техникийн шаардлага болон холбогдох мэдээллийг хүргүүлж, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцуулна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13:00 цагаас өмнө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Д.Бат-Од:Аавынхаа захиасыг ажил, амьдралынхаа зарчмаа болгосон

- Онцгой байдлын албанд орж байхад аав минь “Миний хүү, өөрийнхөөрөө л байгаарай” гэж захиж байсан. Энэ нь ажил алба, амьдралд гээд бүхий л нөхцөлд өөрийн үнэт зүйл, зарчим, хүн чанараа алдахгүй байх, бусдыг дуурайж хэн нэгэн болох гэж хичээхээс илүү өөрийнхөөрөө зөв явж, хийсэн зүйлдээ эзэн болж, хүлээсэн үүрэгтээ үнэнч байхыг чухалчилсан байсныг он цаг өнгөрөх тусам л ухаарч, ойлгож байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт томилгоот 526 бие бүрэлдэхүүн, 60 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэхэд чухал үүрэгтэй бөгөөд байнгын бэлэн байхыг шаарддаг онцлогтой юм.

Сонгон шалгаруулалтын урилга

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлж буй “Онцгой хотхон” 512 айлын орон төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.