Алба хаагчид техникийн чиглэлээр мэргэшлийн ур чадвараа дээшлүүлж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагын сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, автын инженер, механик жолооч нарт зориулсан “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалт, дадлага”-ыг сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуульд зохион байгуулж байна.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газар  болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр дахь жилдээ амжилттайгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж, автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний онолын мэдлэгийг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн практик дадлагатай хослуулан эзэмшиж байна. 

Ийнхүү мэргэжлийн сургалтын байгууллагын материаллаг бааз, лаборатори, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжид түшиглэн сургалт, дадлагыг зохион байгуулснаар алба хаагчдын техникийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ автомашин, техникийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.