Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн 1 суманд 1 мм, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, Бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өчигдөр өдөрөөс 6 градусаар сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

Төлөв байдал:  22-23-нд шилжих шөнө Ховд, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Булган, Сэлэнгийн өмнөд, Завханы зарим, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс,Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангай, Дорнодын зарим сумдаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Увс, Завханы зарим сумд, Хөвсгөл, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн өмнөд сумд, Дундговийн хойд сумд, 26-ны өдөр Увс, Хөвсгөл, Булган, Дорноговийн зарим сумд, Өмнөговийн зүүн сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

Гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 11:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:07 цагт хүлээн  авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход төмөрлөгийн үйлдвэрийн гадна талбайд ахуйн болон төмрийн хог хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд орон сууцны байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Баянсудлал багийн “Хар-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ хашааны шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 80х30 метрийн хэмжээтэй хашаанд ургасан дэрс шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 12х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орон сууцны байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр, “Outlander” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  эзэнгүй 4х8 метрийн хэмжээтэй байшин эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт сэндвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10х10 метрийн хэмжээтэй /сэндвич хийцтэй/ гал тогоо, 5х10 метрийн хэмжээтэй /сэндвич хийцтэй/ хүнсний агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан 3 бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх академик сургалтаар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд сургалтыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 80 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ