“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагын хүрээнд аймгийн Онцгой комисс, орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд сургалтыг удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтад 80 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдсан юм.
Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн нь тухайн орон нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.
Тиймээс сургалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн бодлого төлөвлөлт, АНУ-ын Шуурхай удирдлагын төв, гамшгаас хамгаалах төлөвлөлт, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, АНУ-ын Онцгой байдлын агентлагийн гамшгийн хариу арга хэмжээний үед хэрэгжүүлэх үүрэг, эрт хариу арга хэмжээ болон цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт, АНУ-ын Онцгой байдлын агентлагийн Шуурхай удирдлагын төвийн чиг үүрэг, цар хүрээ, гал түймэр болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ, гамшгийн үед үй олноор нэрвэгдсэн нөхцөлд хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний туршлага сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Мөн гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, ослын үеийн удирдлагын тогтолцоо, үүрэг, гамшиг, ослын үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрт хариу арга хэмжээг хэрэгжүүлэх систем ба гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалт, байр зүй, ажлын болон шийдвэрийн зураг сэдвийн хүрээнд гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, байгууллага хоорондын уялдаа, холбоо, үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг бэхжүүлэх ойлголт, мэдээллийг өгсөн гэдгээрээ онцлог юм.
2026/09/22
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/22
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо