Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй, 21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +6..+8 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
Гал түймэр:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шилжүүлэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн “Toyota Ist” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны 4 дүгээр орцонд 4х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийн зүүн болон урд хэсэгт унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 80 орчим га талбай өртсөн.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:20 цагт цурамд оруулан 18:30 цагт бүрэн унтрааж, Цагаан-Овоо сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1040 га талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Налайх дүүргийн 3 дугаар хороонд суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/21
Шинэ мэдээСургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн нийт 200 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
2026/09/21
Шинэ мэдээНийт дуудлагын 47 нь обьектын гал түймэр, 14 нь ой, хээрийн түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/09/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ