Онцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдав.


Сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба “Авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Ажлын байрны тогтвортой байдал, тотвор сууршилтай ажиллуулах аргууд”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль, тулгамдаж буй асуудал, “Заавар удирдамжийг тодорхой ойлгомжтой өгч сурах” зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэдлэг, дадлага эзэмшиж, харилцан туршлага солилцлоо.







2026/09/18
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/18
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо