Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 14 сум, гамшгаас хамгаалах 6 албыг хамруулан зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтад тус аймгийн Баянхонгор, Баянговь, Баян-Овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Баянбулаг, Богд, Бөмбөгөр, Хүрээмарал, Заг, Жаргалант, Жинст, Шинэжинст гэсэн 14 сум, цахилгаан эрчим хүчээр хангах алба, эрүүл мэндийн алба, хүнс хөдөө, аж ахуйн алба, мал эмнэлгийн алба, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн алба, холбоо, зарлан мэдээлэл дамжуулах алба гэсэн нийт 6 гамшгаас хамгаалах албыг хамруулсан юм.

Үзлэг, шалгалтаар гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг, ослын үед ажиллах ур чадвар, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр сумдад гамшгаас хамгаалах эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийх, гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг бүх түвшинд эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалд нийцүүлэн боловсруулж, тухай бүрт тодотгох зэргээр цаашид анхаарах асуудлыг танилцуулж, ажлын амжилт хүссэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо