Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3 мм, Архангай аймгийн 8 суманд 8 мм, Завхан аймгийн 2 суманд 0.6 мм, Увс аймгийн 7 суманд 8 мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 0.2-0.6 мм, Төв аймгийн 10 суманд 0.1-4 мм, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 18-ны өдөр Булганы ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи Говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 6 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар, 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Дорнодын хойд, Увсын баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Салхи 19-21-нд тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д барилгын хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход барилгын 2х3 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Мөсөн түрүү” гэдэг газарт өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн ‘’Хино Профиа’’ загварын ачааны автомашины бүхээг, 450 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн “Улаанхонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар доторх эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 09.17-ны өдрийн 07:11 цагаас 17:51 цагийн хооронд 4 удаагийн нислэг үйлдэж ОБЕГ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн ангийнхныг тээвэрлэж түймрийн голомтод хүргэсэн. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газар ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 63 дугаар ангийн 25 алба хаагч, 6 автомашин, 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан.
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100 км-т/ ойн гал түймэр гарсан тухай мэдээллийг 09.17-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчийн ахалсан 26 хүн 5 автомашин, 5 мотоциклтой түймрийг унтраахаар ажиллаж 19:10 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га ойн талбай өртөж шатсан.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10:43 цагт цурманд оруулж, 11:33 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 300 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Цов" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 15:00 цагт цурманд оруулж, 15:58 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 200 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Түмэнцогт сумын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийнхан, Мөнххаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хунт-Өгөөж” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 09.18-ны өдрийн 01:59 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8400 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/18
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
2026/09/18
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.