Зөвлөх үйлчилгээ авах тухай

A- A A+

Огноо: 2026 оны 9-р сарын 17

Төслийн нэр: Азийн хөгжлийн банкны Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл

Гэрээний дугаар ба нэр: CS02 Монгол орны сумдын түвшинд сайн дурын бүлгүүдийг чадавхжуулах, шаардлагатай сумдад шинээр байгуулах, бусад оролцогч талуудад сургалт явуулах, олон нийтийн мэдлэг олгох кампанит ажил зохион байгуулах

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт авах сүүлийн хугацаа: 2026 оны 10-р сарын 01-ний өдрийн 23:55 цаг.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий байгууллагуудыг “Монгол орны сумдын түвшинд сайн дурын бүлгүүдийг чадавхжуулах, шаардлагатай сумдад шинээр байгуулах, бусад оролцогч талуудад сургалт явуулах, олон нийтийн мэдлэг олгох кампанит ажил зохион байгуулах” зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхлоо дээр заасан хугацаанаас өмнө Азийн хөгжлийн банкны www.cms.adb.org системээр  ирүүлнэ үү.

Зарын дэлгэрэнгүй:   https://selfservice.adb.org/OA_HTML/OA.jsp?OAFunc=XXCRS_CSRN_PROFILE_PAGE&selNo=229369

Сонгон шалгаруулалтыг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу явуулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо