Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя

A- A A+

Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс өнөөдөр /2026.09.17/-ийн 10:30 цагийн байдлаар нийт гурван ой, хээрийн түймрийн дуудлага мэдээллийн дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Оросын холбооны улсын нутаг Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026.09.08-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 37 алба хаагч ажиллаж байна.

Түүнчлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газар ой гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтийн ГТУА 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч нийт 66 алба хаагч гал түймрийн унтраах ажиллагааг зохион байгуулан 2026.09.16-ны 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Хонгор 4 дүгээр баг "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Уг түймрийн урт нь 3км, өргөн 500 метр тархсан, түймрийг 10:43 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтаарахаар нутгийн иргэд, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн нийт 19 иргэн, алба хаагчид ажиллаж байна.

Түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя. Ингэхийн тулд ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зөвлөх үйлчилгээ авах тухай

Монгол орны сумдын түвшинд сайн дурын бүлгүүдийг чадавхжуулах, шаардлагатай сумдад шинээр байгуулах, бусад оролцогч талуудад сургалт явуулах, олон нийтийн мэдлэг олгох кампанит ажил зохион байгуулах

Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Үнийн санал ирүүлэх тухай

Газар хөдлөлтийн долгион хэмжигчийн хувиргагч дижитайзер (seismic digitizer) нийлүүлэх