Огноо: 2026 оны 9-р сарын 15
Зээлийн дугаар, нэр: Азийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл
Гэрээний дугаар ба нэр: GD-15 Газар хөдлөлтийн долгион хэмжигчийн хувиргагч дижитайзер (seismic digitizer) нийлүүлэх
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2026 оны 9-р сарын 29-ний өдрийн 10:00 цаг
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс газар хөдлөлтийн долгион хэмжигчийн хувиргагч дижитайзер нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй барааны ханган нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал доорх цахим шуудангаар сонирхлын мэдүүлгээ өөрсдийн холбоо барих мэдээллийн хамт ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техникийн тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.
Үнийн саналаа битүүмжлэн дээр заасан хугацаанаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Ханган нийлүүлэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулна.

2026/09/17
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/17
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо