Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн 1 суманд 0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 16-наас 17-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумд, Сэлэнгийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм бороо, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 19-нөөс 21-нд тал, хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 14:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай 24 давхар барилгын 4-24 дүгээр давхрын гадна дулаалгын хөөс, дотор дулаалга шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход өвс тээвэрлэж явсан иргэн Б-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин, 100 боодол өвсний хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд хураалттай 2.4 тонн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Баянтүмэн багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 4х3 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөний тааз, 3х7 метрийн хэмжээтэй гараашны дотор хэсэг, “Mitsubishi Outlander” суудлын автомашин, хураалттай 5 ханатай гэр, 10 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 7х9 метрийн хэмжээтэй гараашны урд хананы дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 32 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн гал түймэр: 

Ойн түймэр: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 75 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулан 09.16-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртсөн.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 63, 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Атар-4” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/ автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид Тариа бригадын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:50 цагт цурамд оруулан 16:08 цагт бүрэн унтрааж, Тариа бригадын даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1200 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Бөөлжих” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 83 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баянтүмэн сумын Мэргэжлийнхан, орон нутгийн иргэд  хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:35 цагт цурамд оруулан 15:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 503 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 150 км/ автомашин шатсаны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:35 цагт цурамд оруулан 09.17-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэнд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3900 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:53 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 126.5 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үнийн санал ирүүлэх тухай

Газар хөдлөлтийн долгион хэмжигчийн хувиргагч дижитайзер (seismic digitizer) нийлүүлэх

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.