Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2026 оныг "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалтыг  өнөөдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөөлөл бүхий 70 орчим алба хаагч оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх уулзалтын үеэр  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсч, цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Энэ үеэр Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги ба төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын үүрэг, манлайлал, ёс зүйн чадамж ба төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дээд боловсролын шинэчлэл, хууль сахиулах салбарын офицеруудын хөгжлийн загвар, онцлог, Зэвсэгт хүчний офицеруудын хөгжлийн загвар, туршлага, сургамж болон залуу офицеруудын хөгжлийн жилд зориулсан шилдэг илтгэлийн уралдаанд тэргүүлсэн ДХИС-ийн сургалтын газрын Е-сургалтын институтийн захирал, цагдаагийн ахмад Ц.Чингүнжавын илтгэлийг танилцуулсан юм. 

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол залуу офицерууд өөрсдийн санаачлагаар гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага, мэдлэг, мэдээллиийг олон нийтэд хүргэх арга хэмжээ,, сайн үйлсийн аян зэрэг ажиллагааг төлөвлөн зохион байгуулсан юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.