Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна

 

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө халж, +27...+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-17-нд шилжих шөнө Хөвсгөлийн ихэнх сумд, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангай, Булганы ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумд, Архангай, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын зарим сумд, Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумдаар, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Наян тэмээт” гэдэг газар  өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.15-ны өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 84 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Kia Bongo-3” загварын ачааны автомашин болон 3.6 тн өвс, 4х5 метрийн хэмжээтэй өвөлжөөний бууц бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.16-ний өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х5, 3х6 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн "Бугад хаш" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 48 км-т/  Ойн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.09.15-ны өдрийн 09:48 цагт хүлээн авсан.  Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:45 цагт цурамд оруулж, 15:42 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 0.8 га орчим талбай өртсөн.          

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.