Огноо: 2026 оны 9-р сарын 14
Зээлийн дугаар, нэр: Азийн хөгжлийн банкны L4677: Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл
Гэрээний дугаар ба нэр: GD-14, 2-р багц дахин зар “Төсөл хэрэгжүүлэх нэгж болон орон нутгийн онцгой байдлын газарт албан тасалгааны тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх”
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2026 оны 9-р сарын 24-ний өдрийн 15:00 цаг
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэрэгжүүлж буй “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь эрх бүхий нийлүүлэгчдээс албан тасалгааны тавилга нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тус сонгон шалгаруулалтын хүрээнд Төсөл Хэрэгжүүлэх Нэгж болон Орон Нутгийн Онцгой Байдлын Газруудад дараах төрлийн албан тасалгааны тавилга нийлүүлэх юм. Үүнд:
Танай аж ахуйн нэгж нь ижил төстэй барааны ханган нийлүүлэлт хийж байсан гэрээний туршлагатай, мөн сонирхож байвал доорх цахим шуудангаар сонирхлын мэдүүлгээ өөрсдийн холбоо барих мэдээллийн хамт ирүүлнэ үү. Мэдүүлэг хүлээн авсны дараа үнийн санал ирүүлэх урилга, маягт, техникийн тодорхойлолт болон холбогдох материалыг хариу илгээх болно.
Үнийн саналаа битүүмжлэн дээр заасан хугацаанаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Ханган нийлүүлэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны журмын Үнийн санал авах аргын (харьцуулалтын аргатай дүйцэх) дагуу сонгон шалгаруулна.
.jpg)
2026/09/15
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/15
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо