Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-10.0 мм бороо, 19-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

Гал түймэр:

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах 4 дүгээр багийн “Морьтой хөшөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 213 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 3 км/-т нүүрс ачсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 08:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн эзэмшлийн  “Beiben North benz-nd4250" загварын ачааны автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо байрны дээвэр дээр утаа гарч байна гэсэн дуудлагыг 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 62 дугаар байрны 1 дүгээр орцонд 2х2 метрийн хэмжээтэй хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 24 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 5 метрийн хашаа, өнжмөл өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн "Говь" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 09.13-ны өдрийн 21:25 цагт цурамд оруулж, 09.14-ний өдрийн 10:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 400 га талбай өртсөн.

Дорнод аймаг, Халхгол сум "Ялалт" 2 дугаар баг "Сангийн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун зүгт 200 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрладаг "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Газрын тосны 19 дүгээр талбайн нийт 37 хүн, 6 автомашин, 1 трактортай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 09.14-ний өдрийн 19:10 цагт түймрийг цурамд оруулж, 09.15-ны өдрийн 05:50 цагт бүрэн унтраасан. Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 8000 га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя

Тиймээс ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.