Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 14-18-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр 06:00 цагт "Улбар шар" дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт Онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 алба, 37 мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот 400 бие бүрэлдэхүүн, 34 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг онцлогтой.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.

2026/09/14
Шинэ мэдээГал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.
2026/09/14
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.
2026/09/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ