Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага “Гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт” сургалтын сургагч багшаар ажиллаж буй НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-ын хүмүүнлэгийн зохицуулалт, Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг (INSARAG) болон иргэн-цэргийн зохицуулалт (CMC) хариуцсан мэргэжилтэн, шинжээч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар гамшгийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, зохицуулах чадавхыг бэхжүүлэх, сургалтын хичээлийн агуулга, хэрэгжилт, зохион байгуулалтын уялдааг хангах талаар санал солилцов.

Тодруулбал, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг (UNDAC), INSARAG болон иргэн-цэргийн зохицуулалтын хүрээнд байгууллагуудын үүрэг, оролцоо, харилцан ажиллагааг тодорхой болгох, олон улсын арга зүйг Монгол Улсын гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын онцлогтой уялдуулан сургалт, дадлагад тусгах асуудлыг хэлэлцлээ. Мөн сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бэлэн байдлын төлөвлөлт, гамшгийн үеийн үнэлгээ, мэдээллийн удирдлага, тусламжийн зохицуулалтад хэрэгжүүлэхэд анхаарахыг онцлов.

OCHA-гийн мэргэжилтнүүд Монгол Улс цаашид INSARAG-ийн дунд ангиллын эрэн хайх, аврах багтай болох зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэлүүдээр тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.
ОБЕГ-ын зүгээс гамшгийн үеийн хүмүүнлэгийн зохицуулалт, эрэн хайх, аврах үндэсний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэж, сургалтын сургагч багшаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.

2026/09/08
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
2026/09/08
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.