Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн 1 суманд 1 мм, Архангай аймгийн 13 суманд 1-5 мм, Дархан-Уул аймгийн 2 суманд 1-3 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 2-5 мм, Орхон аймгийн 2 суманд 1-3 мм, Булган аймгийн 6 суманд 1-4 мм, Хөвсгөл аймгийн 14 суманд 1-11 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Туул, Тэрэлж, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21..+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 35 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн хашаанд 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 30 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход В1 давхарт 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо тагт шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 42 м.кв 2 өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /7 том хүн, 4 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/09/04
Шинэ мэдээзуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.
2026/09/04
Шинэ мэдээАмь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос шалтгаалжээ.