Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн 1 суманд 1 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +11…+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +18...+23 градус, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +27…+32 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө +30...+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -5...0 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25..+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймаг, Замын-Үүд сум Соёмбо баг шинээр баригдаж байгаа барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.02-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22х25 метрийн хэмжээтэй барилгын дээврийн 2х2 метрийн хэмжээтэй хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум 20 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.09.02-ны өдрийн 21:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр Эмт баг гэр шатаж байна гэх дуудлагыг 2026.09.03-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/09/03
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
2026/09/03
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.