Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

A- A A+

Балбын Онцгой байдлын газрын мэдээллээр, гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас өнөөдрийн байдлаар 987 хүн амиа алдсан ба 3916 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаагаас 583 нь гадаадын иргэд байна. Хятадын тал ням гарагт мэдээлснээр, Төвөдөд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй алга болжээ. Гамшгийн бүсэд аврагчид ажилласаар байна. Балбад 11814 хүнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Аврагчид нисдэг тэргээр зам гүүр нь эвдрэн сүйдсэн тосгодод очиж байна. Хиймэл дагуулын зургуудыг судалж, дүн шинжилгээ хийж буй эрдэмтдийн ярьснаар, 26-нд болсон байгалийн гамшиг нь Хималайн уулсын мөсөн голуудын дорх хөрс нурснаас үүдэлтэй ажээ. Уулын чулуулаг нурах үед 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн тэд дүгнэсэн байна. Асар их хэмжээний хөрс, мөс, ус хэд хэдэн голын хөндий рүү бууж, тэдгээрийг боосны улмаас гэнэтийн хүчтэй үер болжээ.

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.