Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +12…+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийнн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр +19...+24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө +29...+31 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 03-нд нутгийн зарим газраар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нөөс 7-ныг хүртэл ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -5...0 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр  шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25..+30 градус, бусад нутгаар  шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар багийн ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 10:33  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Beiben North Benz” загварын автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 8 дугаар хорооны суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн  “Delica” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 00:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 8х10 метр хэмжээтэй малын саравч, 8 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.