Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хэнтий аймгийн 1 суманд 0.6 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, +25...+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 09-р сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +17...+22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшингийн дээврээс утаа гарч байна гэх дуудлагыг 2026.08.30-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар зуслангийн байшингийн нэг давхрын яндангийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр ба байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.30-ны өдрийн 20:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.30-ны өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/31
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдав.
2026/08/31
Шинэ мэдээОйн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө. Урьдчилсан байдлаар уг ойн гал түймэрт 1.4га талбай өртөж шатсан байна.
2026/08/31
Шинэ мэдээНэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.