Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн 3 суманд 6 мм, Булган аймгийн 1 суманд 1 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 0.3 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 4 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 1.8 мм, Дорнод аймгийн 4 суманд 4.2 мм, Завхан аймгийн 2 суманд 6 мм, Өмнөговь аймгийн 6 суманд 7 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 12 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 7 мм, Төв аймгийн 1 суманд 0.3 мм, Увс аймгийн 2 суманд 1 мм, Ховд аймгийн 1 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 10 суманд 7 мм, Хэнтий аймгийн 6 суманд 11.4 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10  м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи  баруун хойноос  5-10  м/с. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд  зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10  м/с, 29-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с, 31-нд Алтайн салбар уулсаар, 9-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, цаашдаа дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +30...+35 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.27-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.08.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5х10 метрийн хэмжээтэй малын саравч, иргэн Д-ийн “KIA K7”  загварын суудлын автомашины хойд дугуй, тээшний хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хорооны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.27-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 1х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан. 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.08.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраасан.  Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 37 хороо эзэнгүй айлаас утаа гарч байна  гэсэн дуудлагыг 2026.08.28-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй өрөө болон дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.