Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, нутгийн 40 гаруй хувьд гантай болон гандуу байв. 

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрч гарсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.