Аюулгүй байдлыг хангах болон хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

A- A A+

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилж байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид "Аюулгүй байдлын удирдлагын төв"-д 24 цагаар үүрэг гүйцэтгэлээ.

Болзошгүй үер, усны осол, цацраг хими, тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгүүд өдөр тутамд аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж,  ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан юм. 

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй  алба хаагч өдөрт тус бүр  3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо