Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 9 суманд 0.3-4 мм, Баян-Өлгий аймгийн 2 суманд 0.1-1 мм, Баянхонгор аймгийн 13 суманд 0.3-2 мм, Булган аймгийн 4 суманд 0.1-2 мм, Дархан-Уул аймгийн 2 суманд 0.6-5 мм, Завхан аймгийн 1 суманд 0.1 мм, Орхон аймгийн 1 суманд 0.8 мм, Өвөрхангай аймгийн 3 суманд 0.1-0.8 мм, Өмнөговь аймгийн 4 суманд 0.1-10 мм, Төв аймгийн 3 суманд 0.4-2 мм, Увс аймгийн 5 суманд 0.6-15 мм, Хөвсгөл аймгийн 19 суманд 0.1-3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +20...+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд говь, талын нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +11...+16 градус, бусад нутгаар  +4...+9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр   +23...+28 градус, бусад нутгаар  +17…+22 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст дулаарна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо ноосны үйлдвэрийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 14х30 метрийн хэмжээтэй ноосны үйлдвэрийн 2 дугаар давхарт 5х5 метрийн хэмжээтэй ажилчдын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр,  “Delica” загварын автомашин, иргэн Д-ын 7х5 метрийн хэмжээтэй байшин эд зүйлийн хамт тус тус бүрэн шатаж  байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Э-ийн 5 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээвэр хэсэг тус тус шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 хороо цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х40 метрийн хэмжээтэй цайны газрын  8х4 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу наймдугаар сарын 27 буюу таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр

Аюулгүй байдлыг хангах болон хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй  алба хаагч өдөрт тус бүр  3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ