Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ

A- A A+

БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 25. /ТАСС/. Дэлхийн далайн гадаргуугийн дундаж температур энэ сарын 22-ны өдөр цельсийн +21.1 хэм болжээ. Энэ бол хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлсэн 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна хэмээн Copernicus буюу дэлхийг ажиглах, байгаль орчин болон аюулгүй байдлыг хянах Европын Холбооны алба мэдээллээ.   

Ингэснээр 2024 оны гуравдугаар сард бүртгэгдсэн +21.09 хэм гэсэн үзүүлэлтээс давсан байна. Дээд үзүүлэлтийг бүртгэн авсан цаг хугацаа ч сонирхол татаж байгаа юм. Учир нь, Өмнөд тал бөмбөрцөгт зун дууссаны дараа буюу голдуу гуравдугаар ба дөрөвдүгээр саруудад дэлхийн далайн хэм дээд түвшинд хүрдэг байна.

Эль-Ниньо үзэгдэл далайн ус бүлээсэхэд нөлөөлж байгаа боловч хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой дулааралтай хавсарснаар усны хэм нэмэгдэж байгаа. Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогч хамрагдсан юм. 

Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.