“Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

A- A A+

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд  зохион байгуулсан  үйл ажиллагааны үеэр танилцуулсан “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.

ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор П.Чимэдцэрэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжсэн Хөвсгөл нуурын бохирдлыг арилгах ажлын үр дүнд нэгд, 80.01kм2 талбайд шатах, тослох материал тархаж усан  орчныг  бохирдуулах улмаар Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль нуурыг ч бохирдуулах, хоёрт, Хөвсгөл нуурын бичил организмын 50 хувийг үхэлд хүргэх, гуравт, 184 тн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд тархах эрсдэлтэй байсныг таслан зогсоож чадсан байна.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Газар хөдлөлт, хот дахь эрэн хайх аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд: Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулахад дотоодын байгууллага хоорондын дэмжлэг туслалцаа, харилцан уялдаатай ажиллаж бодит үр дүн харуулсан.

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г. Тулгаа: Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал байхаа больж, нийгмийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд шууд нөлөөлж байгаа томоохон сорилт болсон.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.