Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд Усны газрын дарга, доктор З.Батбаяр “Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, экосистемийн болон бүс нутгийн ач холбогдол” , ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Газар хөдлөлт, хот дахь эрэн хайх аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд, ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор П.Чимэдцэрэн нар “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэл, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, татан гаргах ажиллагааны туршлага”, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г. Тулгаа “Усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал,цаашдын хөгжлийг талаар хэлэлцэж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг оролцогчдод нэгдсэн байдлаар хүргэсэн юм.

Мөн Хөвсгөл нуурын хамгаалал, живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааны туршлага, цаашдын технологи, судалгаа, санхүүжилтийн хэрэгцээг олон улсын түншүүдэд танилцуулсан гэдгээрээ ач холбогдолтой байлаа.

2026/08/26
Шинэ мэдээЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2026/08/26
Шинэ мэдээХэлэлцүүлэгт оролцогчид усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал,цаашдын хөгжлийг талаар хэлэлцэж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг оролцогчдод нэгдсэн байдлаар хүргэсэн юм.