Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн 1 суманд 12-19 м/с шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Nissan X-Trial” загварын автомашин бүрэн, 6х12 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг дулааны шугамын шилэн хөвөн шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход дулааны шугам сүлжээ хуваарилах байрны В1 давхарт дулааны шугамын шилэн хөвөн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тариалан сум 5 дугаар багийн “Сантын овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 176 км, сумын төвөөс хойд зүгт 16 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6x7 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/26
Шинэ мэдээЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2026/08/26
Шинэ мэдээХэлэлцүүлэгт оролцогчид усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал,цаашдын хөгжлийг талаар хэлэлцэж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг оролцогчдод нэгдсэн байдлаар хүргэсэн юм.