Алба хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамрууллаа

A- A A+

 “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн  хүрээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих, орон сууцжуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөнх Ариун Булаг” ХХК-тай хамтран  үйлчилгээний зориулалт бүхий 12 давхар орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, тус газарт ажиллаж байгаа 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрууллаа. 

Content

Content

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Мөнх Ариун булаг" ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, алба хаагчдын ажиллах нөхцлөөр хангаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо