Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.2 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас  6-11 м/с. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, +22...+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Завхан аймаг, Улиастай сум Богдын гол баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.24-ний өдрийн 10:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.24-ний өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн "Howo ZZ3257" загварын өөрөө буулгагч автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэ булаг багийн “Цогтын-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.08.24-ний өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 18:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га орчим талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.