НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно.
“Усны өдрийн хүрээнд” цэнхэр бүсийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд болох арга хэмжээг Монгол Улсын Шадар сайд ерөнхийлөн зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар Усны газар хамтран оролцож байна.
Тус арга хэмжээний үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ”, “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулна.

“Усны өдөр”-ийн хүрээнд Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд зохион байгуулж байгаа арга хэмжээнд хүрэлцэн ирж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагатай танилцахыг урьж байна.

2026/08/24
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/08/24
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо