Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 11 суманд 24.7 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 5 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 0.5 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.5 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +14...+19 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Төв аймаг, Сэргэлэн сум Эрдэнэ-Уул багийн "Хустайн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 14 км-т сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлдагыг 08.23-ны өдрийн 07:42 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Beiben North Benz ND4250” загварын  автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын “Advan” загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.