Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 4 суманд 5 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 1.8 мм, Өмнөговь аймгийн 8 суманд 11 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 2.2 мм тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +13...+18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Хэнтий аймаг, Хэрлэн сум Өндөрхаан баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 6х3 метрийн хэмжээтэй гарааш, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 20 тонны чингэлэгт гэр ахуйн бараа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн орон сууцны байранд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/08/21
Шинэ мэдээИнгэснээр гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2026/08/21
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.