Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3 мм, Архангай аймгийн 13 суманд 00-8 мм, Булган аймгийн 16 суманд 1-30 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 15-74 мм, Дорнод аймгийн 6 суманд 0.3-5.8 мм, Дундговь аймгийн 4 суманд 0.1-6 мм, Завхан аймгийн 1 суманд 0.3 мм, Орхон аймгийн 1 суманд 29.7 мм, Өвөрхангай аймгийн 2 суманд 0.3-2 мм, Сүхбаатар аймгийн 4 суманд 0.2 мм Сэлэнгэ аймгийн 5 суманд 3-42 мм, Төв аймгийн 27 суманд 6 мм, Хөвсгөл аймгийн 3 суманд 3-5 мм, Хэнтий аймгийн 10 суманд 0.1-7.6 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Баян-Өлгий аймаг, Өлгий сум 10 дугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ашиглалтаас гарсан, улсын бүртгэлгүй “Лада” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, Гүнтийн 4 дүгээр буудлын задгайд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй цайны газрын 2х2 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/20
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
2026/08/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/08/20
Шинэ мэдээУсанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог.