Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 4.1 мм, Архангай аймгийн 14 суманд 23 мм, Баянхонгор аймгийн 2 суманд 0.5 мм, Булган аймгийн 7 суманд 7 мм, Дархан-Уул аймгийн 3 суманд 1 мм, Дорнод аймгийн 1 суманд 9.5 мм, Орхон аймгийн 1 суманд 0.1 мм, Өвөрхангай аймгийн 4 суманд 9 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 0.1 мм, Сэлэнгэ аймгийн 8 суманд 5 мм, Төв аймгийн 6 суманд 8 мм, Увс аймгийн 4 суманд 12 мм, Ховд аймгийн 4 суманд 7 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 22 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 3-8 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бус нутгийн хойд хэсгээр +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудийн зарим газраар, 23-нд нутгийн төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймаг, Даланжаргалан сум Элдэв багийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.18-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Lotze” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.19-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 50х60 метрийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний төвийн В1 давхарт “Mazda bongo" загварын ачааны автомашины бүхээгийн урд хэсэг шатаж, барилгын хана, таазны хэсэг хайрагдаж байсныг ажиллан унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар багийн Хүрээлэнгийн саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.19-ний өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/19
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/08/19
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо