Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачуудад зориулсан алба сурталчлах өдөрлөгийг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг онол, дадлага хослуулан суралцаж, багаар ажиллах чадвар болон аюулгүй байдлын зөв дадлыг өртөөт даалгавраар дамжуулан хөгжүүлж, тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.

2026/08/18
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2026/08/18
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2026/08/18
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.