Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 11 суманд 23 мм, Баян-Өлгий аймгийн 2 суманд 0.5 мм, Баянхонгор аймгийн 5 суманд 5.8 мм, Булган аймгийн 1 суманд 0.5 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 1 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 1.6 мм, Орхон аймгийн 1 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 15 мм, Өмнөговь аймгийн 6 суманд 10 мм, Төв аймгийн 1 суманд 2.8 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 4.3 мм, Хөвсгөл аймгийн 10 суманд 29 мм, Хэнтий аймгийн 5 суманд 7 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, үдээс хойшдоо бороо орно, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +21...+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17…+22 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум Хайлааст баг хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын гараашд хураасан  өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 5 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны “Задгай”-д өсвөр насны 2 хүүхэд Туул голд живэх гэж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан.   Нийслэлийн аврах ангийн /завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан/ алба хаагчдыг очиход  иргэн Е /18 настай, эрэгтэй/, иргэн Э /15 настай, эрэгтэй/ нар нь Туул голын усанд сэлж байхдаа хөл алдаж 15-20 метр урсаж байсныг эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.