Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 13 суманд 8 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.5 мм, Өвөрхангай аймгийн 8 суманд 13 мм, Өмнөговь аймгийн 2 суманд 7 мм, Увс аймгийн 8 суманд 3 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Гал түймэр:
Хэнтий аймаг, Хэрлэн сум Өндөрхаан баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлийн хамт бүрэн, мөн 5 ханатай гэрийн зүүн хойд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум Лхүмбэ багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэрлэн-Алтай” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн нийт 24 хүн, 10 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 16:10 цагт цурамд оруулан 16:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 90 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/17
Шинэ мэдээНийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/08/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ