Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 12 суманд 8 мм, Булган аймгийн 5 суманд 0.4 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 8 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.1 мм, Завхан аймгийн 4 суманд 1.7 мм, Орхон аймгийн 1 суманд 1.6 мм, Өвөрхангай аймгийн 9 суманд 23 мм, Сэлэнгэ аймгийн 2 суманд 4.3 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 0.3 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. 17-нд төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 13x8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 05:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, Бэрх тосгоны төвөөс баруун урд зүгт 20 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 15:56 цагт цурамд оруулан, 16:50 цагт бүрэн унтрааж, Бэрх тосгон дахь Цагдаагийн тасгийн Хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 15 га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 2 автомашин мөргөлдөж 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрөн орж “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдөж, “Howo ZZ1317” загварын автомашины жолооч иргэн А /34 настай, эрэгтэй/-ийн 2 хөл, зорчигч М /14 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ

Колумби бол арабика сортын кофены үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.