“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах төгсгөлийн шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан  ажлын хэсгийн төгсгөлийн шатны  төлөвлөлтийн уулзалт энэ сарын 10-12 ны өдрүүдэд ОБЕГ-т боллоо.

Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын хурандаа Жон Бостон,  Ази-Номхон далайн армийн командлалын төлөвлөлтийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн бүлгийн дарга, хошууч Андрю Адамс тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны академик сургалтын сэдэв, штабын дадлага, хээрийн дасгалын зураглалыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ирэх есдүгээр сард болох тус олон улсын сургалт, дадлага сургуульд 20 орны зочид төлөөлөгч, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, гамшгийн эрсдэлийн удирдлага, эрэн хайх, аврах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, туршлага солилцоно.

Энэ удаагийн “Говийн чоно-2026” дадлага сургууль нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, цэрэг, хууль сахиулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагын удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг бодит нөхцөлд туршин сайжруулж, гамшгийн хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч зохицуулах чадавхыг бэхжүүлэхэд оршиж байна.

Мөн бүс, орон нутгийн гамшгийн эрсдэлд суурилсан цагийн байдлын дагуу удирдлага, зохицуулалт, шуурхай штабын ажиллагааг дадлагажуулах; байгууллага хоорондын болон иргэн-цэргийн харилцан ажиллагааг сайжруулах, эрэн хайх, аврах, гал унтраах, эмнэлгийн тусламж, нүүлгэн шилжүүлэлт, хүмүүнлэгийн тусламж, логистикийн ажиллагааг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын тусламжийг хүлээн авах, зохицуулах тогтолцоог турших, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүн хүч, техник хэрэгсэл, холбоо, мэдээлэл болон нөөцийн бэлэн байдлыг үнэлж, цаашид боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.