Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн 4 суманд 0.3-19 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд бороо орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +29...+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Дорноговь аймаг, Даланжаргалан сум Олон-Овоо багийн “Хүрэн-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 165 км, сумын төвөөс хойд зүгт 16 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 40 км/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 07:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ4257V324HE1B” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл, 21 тонн ачааны хамт шатаж байснаас 4 тонн ачааг аюулгүй гаргаж, унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 01:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн дээврийн 2х1 метрийн хэмжээтэй хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/11
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
2026/08/11
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.