Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисын хуралдаанд оролцож, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын явцтай танилцлаа.

Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн хэмжээнд тулгамдаж буй хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт гаргалаа. 

Тухайлбал, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд нарны цахилгаан станцыг батарей хуримтлуурын системтэй болгох, дулааны станцын бүтээн байгуулалттай уялдуулан дулаан дамжуулах төв, гадна дулааны шугам барих, Мөрөн дэд станцын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх асуудлыг танилцууллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр аймгаас тавьсан санал, хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлж, мал аж ахуй болон төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг газар дээр нь үнэлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөлжилтийг хүндрэлгүй давахад бүх шатандаа бэлтгэл хангаж ажиллах чиглэлийг өглөө.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж,  болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.