Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 6 мм, Архангай аймгийн 6 суманд 3 мм, Говь-Алтай аймгийн 8 суманд 22 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 0.8 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 14 мм, Дорнод аймгийн 1 суманд 0.3 мм, Дундговь аймгийн 15 суманд 6 мм, Завхан аймгийн 2 суманд 2 мм, Орхон аймгийн 2 суманд 0.3 мм, Өвөрхангай аймгийн 19 суманд 27 мм, Өмнөговь аймгийн 10 суманд 5 мм, Сүхбаатар аймгийн 1 суманд 0.1 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 4.5 мм, Ховд аймгийн 2 суманд 1 мм, Төв аймгийн 27 суманд 4 мм, Хөвсгөл аймгийн 10 суманд 5 мм, Хэнтий аймгийн 3 суманд 0.6 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16…+21 градус, Алтайн өвөр говиор +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.09-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Тийрэг баг тавиулангийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.10-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбар, 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х100 метрийн хэмжээтэй 2 давхар, хөдөө аж ахуйн техник хэрэгслийн тавиулангийн дээврийн хэсэг шатаж байсныг ажилан унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар А/10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2026/08/10
Шинэ мэдээНийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/08/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/08/10
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.